“Ээжийн дайсан”, “Шарталт”, “Микроны босс”, “Приусын босс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл” кино компани ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.Энэ удаа Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киног толилуулах гэж байна.“Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.
Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Григорийн он тооллын дараахнаас туйлдаж ядарсан ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баярыг тэмдэглэж ирсэн гэдэг. Европын орнуудад 17 дугаар зууны үед үүсчээ. Францын хаан энэ өдөр болдог шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэж байхыг зарлигдсан ч үүнийг эсэргүүцэгчид дөрөвдүгээр сарын 1-д уламжлалт баяраа хийсээр байж. Гэхдээ хаант засаг баярын өдрийг өөрчилсөн тул зарим хүн тоглоом тохуу болгон нэгнээ хуурч байснаас үүссэн ч гэдэг.Инээдмийн баярыг хэн санаачилсан, хэрхэн үүссэн талаар тов тодорхой баримт үлдээгүй ч улс орнууд тэмдэглэсээр иржээ. Бүх нийтээрээ, нийгмээрээ ч “молиго” үмхэх энүүхэнд. Америкт “Sun” сонин судлаач Жон Фредрих Хершиль дуран авиа бvтээж саран дээрх амьтан, ургамлыг нээлээ. Сарьсан багваахай мэт далавчтай аварга сармагчныг харлаа гэж мэдээлсэн нь “4 сарын 1” байв.Манай улсад “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт "Монголд анх удаа Алмас барилаа" гэсэн өгүүллэг нийтлэгдэж нийгмээрээ нэг шуугисны эцэст нь “4 сарын 1 байлаа” гэв. Эцэст нь энгийнээр ойлговол дөрөвдүгээр сарын нэгэн нь бие биенээ гэмгүй сайхан хуурч, тоглоом наргиа хийж баясан цэнгэдэг зугаатай өдөр юм. Энэ өдөр та гэмгүй сайхан наргин цэнгэж инээн хөгжиж өнгөрөөвөөс инээдмийн баярыг утгаар нь тэмдэглэж байгаа нь тэр.
Тус компани нь нэмэлт хөрөнгө оруулалт хийж станцын хүчин чадлыг сайжруулан нийт 91 сувгийг өндөр чанартайгаар үзүүлж эхэллээ. Суваг нэмэх зааврыг 7511-3388 утсанд холбогдож авна уу