Бидний тухай

"Монголын Анхны Хөдөлгөөнт болон Суурин телевизийн олон суваг дамжуулагч компани"


Манай компани нь 2005 оноос хойш Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд Монгол улсын засгийн газрын 275 тоот тогтоолын дагуу “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн Европын орнуудад ашиглаж буй агаарын олон сувгийн дэвшилтэт технологи болох DVB-T2 стандартад шилжсэнээр анхны хөдөлгөөнт телевизийг нэвтрүүлэн авто машин, зуслан, гэр хороолол, оффис, орон сууц гэсэн бүхий л газруудад дуу дүрсний өндөр нягтралтай дотоод гадаадын 60 сувгийн телевизийн үйлчилгээг үзүүлдэг. Манай компани Чингэлтэй уулан дээр байрлах өөрийн 70 метрийн өндөр цамхаг антеннаар Улаанбаатар хотын эргэн тойрон 20-80км радиуст болон Налайх дүүрэгт дахин дамжуулах нэвтрүүлэх станцаар хэрэглэгчдэд үйлчилж байна.